Агуулга руу очих
AI Туслах
УИХ-ын гишүүдэд зориулсан

УИХ-ын гишүүн ба ажлын албаны AI туслах

Хуралдааны танилцуулга өглөө бэлэн болж, мэдээ, имэйл нэг дэлгэцэд цуглаж, уулзагчийн судалгаа автоматаар бэлтгэгдэнэ. Та болон ажлын алба бэлтгэлд зарцуулдаг цагаа шийдвэрт зориулна.

7 ажил цэсэнд бэлэн
12 үйлчилгээ ажиллаж байгаа
15 минутын дотор нэвтэрнэ

Цэсэнд бэлэн ажлууд

Нэвтэрсний дараа цэсэнд дараах долоон ажил харагдана. Бүгд ажиллаж байгаа.

Хуваарь

Parliament.mn-ээс чуулган, хорооны хуралдааныг татаж, Google Calendar-тай нэгтгэнэ. Өглөө бүр өдрийн тойм бэлэн болж, хуваарь өөрчлөгдвөл мэдэгдэнэ.

Мэдээ

27 мэдээний сайтын сүүлийн 30 хоногийн гарчгийг Таны түлхүүр үгээр шүүж үзүүлнэ. X дээрх сэдвүүдийн тойм өглөө бүр 07:30-д шинэчлэгдэнэ.

Хүмүүс

Уулзагч, харилцагчийн бүртгэл нэг дор. Нэр, байгууллага, албан тушаалаар хайна, уулзалт бүртгэхэд уулзагчийн товч судалгаа хамт бэлтгэгдэнэ.

Судалгаа

Хэлэлцэх асуудал бүрд товч агуулга, анхаарах зүйл, эрсдэлийн үнэлгээ бүхий танилцуулга хуралдааны өмнө бэлэн болно. Уулзагчийн талаар нээлттэй эх сурвалжийн тайлан мөн энд.

Имэйл

Албан имэйл хайрцаг автоматаар татагдаж, захидал бүр товчлолтойгоор нэг дэлгэцэд уншигдана.

Санхүү

Ажлын албаны сарын төсөв, зарлагыг ангиллаар хөтөлнө. Баримтын зургийг уншуулж бүртгэнэ, чатаар ч бүртгэж болно.

Даалгавар

Даалгаврыг чатаар эсвэл самбараас үүсгэж, үе шат, хариуцагч, хугацаагаар хөтөлнө. Хугацаа дөхөхөд сануулна.

Чатаар гүйцэтгэх бусад ажил

Цэсэнд тусдаа хуудасгүй ажлуудыг чатад бичвэрээр, дуут командаар хүсэлт өгч эсвэл файл хавсаргаж гүйцэтгүүлнэ.

5Ажиллаж байгаа

Хууль, албан бичгийн товчлол

Чатад PDF, DOCX, зураг хавсаргахад 1 хуудас товчлол, гол заалтууд, анхаарах зүйлс. Том хуулийн төсөлд бүлэг тус бүрийн задаргаа, өөрчлөгдөж буй заалтын харьцуулалт.

Бүх багц
11Ажиллаж байгаа

Албан хэрэг хөтлөлт

Албан бичиг, албан тоот, гэрээний төсөл, албан хүсэлт, мэдэгдэл, дагалдах бичиг – Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, MNS 5140 бүрдлийн дагуу Word-д нээгддэг ноорог үүсгэж, хувилбарын түүхтэйгээр бүртгэнэ.

Бүх багц
6Ажиллаж байгаа

Аудио хөрвүүлэлт

Хурал, уулзалтын аудио бичлэгийг оруулахад цагийн тэмдэгтэй, яригчаар ялгасан текст болгоно. Текстийг архивт хадгалж, товчлол, албан бичигт ашиглана.

Тэргүүн
9Ажиллаж байгаа

Сошиал медиа хөтлөлт

Өдрийн хуралдааны агуулга, уулзалтын тойм, дурын сэдвээс Facebook, X, Instagram, YouTube-д зориулсан постын ноорог боловсруулна. Чатад агуулгаа хуулж оруулахад платформ тус бүрийн найруулгаар, шууд нийтлэхэд бэлэн текст ирнэ.

Тэргүүн
7Ажиллаж байгаа

Хуулийн төслийн хяналт

Хуулийн төслийн үе шат бүрийн явц, нээлттэй хүлээлт, шийдвэрлэх асуудлыг нэг дэлгэцэд хөтөлнө. Хуульч агент legalinfo.mn-ээс холбогдох заалтыг хайж, хүчинтэй эсэхийг шалгана.

Иж бүрэн+
10Төлөвлөгдсөн

Нэмэлт агент захиалга

Таны салбарын мэргэшсэн зөвлөх (эрчим хүч, уул уурхай, боловсрол г.м.), тойргийн мэдээллийн агент – захиалгаар.

Тэргүүн

Бүх үйлчилгээний дэлгэрэнгүй →

Гишүүний өдөр тутмын ачаалал

УИХ-ын гишүүн долоо хоног бүр чуулган, хорооны хуралдаанд бэлтгэж, хуулийн төсөл, албан бичиг судалж, уулзалтын хүсэлт зохицуулна. Энэ бэлтгэлийн ихэнхийг AI Туслах өглөө бүр урьдчилан гүйцэтгэж, гишүүн болон ажлын албанд шийдвэрт зарцуулах цаг үлдээнэ.

Гар утас, вэб орчин

Үндсэн ажиллагаа гар утасны програм болон вэб хуудсанд явагдана. Чатад бичвэрээр, дуут командаар хүсэлт өгч, файл хавсаргана.

Албан эх сурвалж

Монголын хууль тогтоомжийн орчинд тохируулсан. Parliament.mn, legalinfo.mn-тэй холбогдож, хариулт бүрд эх сурвалжийн ишлэл дагалдана.

Архивлалт

Товчлол, уулзалт, албан бичиг бүр Таны хувийн архивт хадгалагдаж, хэрэгтэй үед олдоно.

Нэвтрүүлэх гурван алхам

Гэрээ байгуулснаас хойш 15 минутын дотор нэвтэрнэ.

1

Бүртгэл

Гишүүний бүртгэл үүсч, гар утасны програм болон вэб хуудсанд нэвтрэх эрх нээгдэнэ. Ажлын албаны 8 хүртэлх ажилтан өөрийн эрхээр нэвтэрнэ.

2

Хүсэлт илгээх

Хүсэлтээ чатад бичвэрээр эсвэл дуут командаар илгээнэ, PDF, зураг хавсаргана.

3

Гүйцэтгэл

Өглөө бүр өдрийн тойм, хуралдаан бүрийн AI танилцуулга бэлэн болно. Хуваарь өөрчлөгдвөл мэдэгдэнэ.

Т
AI Туслах
Ажлын албаны туслах · онлайн
Өглөөний мэнд. Өнөөдөр: 10:00 ТБХ-ны хуралдаан (Татварын багц хууль, 2-р хэлэлцүүлэг) — дунд эрсдэл. Таны тойргийн ААН-үүдэд нөлөөлөх 3 заалт бий. 14:00 иргэн Д.Оюунтай уулзалт, уулзагчийн товч судалгаа бэлэн.
Хуралдааны бэлтгэл
Татварын багц хууль, 2-р хэлэлцүүлэг. Гол өөрчлөлт: 1) НӨАТ босго 50M→200M₮ (Хуульч: одоогийн НӨАТ-ын хуулийн 7.1-тэй зөрчилгүй)... Таны 2025.03 байр суурь: босго нэмэхийг дэмжсэн. Нийцтэй.

Мэргэшсэн агентууд

Суурь туслах

Хуваарь, уулзалт, товчлол, ерөнхий асуулт

Бүх багц

Хуульч

Хуулийн зөрчил шинжилгээ, эрх зүйн лавлагаа, legalinfo.mn-ийн хуулийн сан

Иж бүрэн+

Эдийн засагч

Төсөв, макро тоо баримт, эдийн засгийн үр нөлөөний шинжилгээ

Иж бүрэн+

PR зөвлөх

Олон нийтийн эрсдэл, мессеж боловсруулалт, сошиал стратеги

Иж бүрэн+

Салбарын зөвлөх

Захиалгаар: Таны харьяа хороо, салбарт мэргэшүүлсэн

Тэргүүн

Хэрэгжсэн модулиуд

Үнэ, төлбөрийн нөхцөл

Сарын төлбөр нь ажлын албаны нэг ажилтны цалингийн багахан хувийг эзэлнэ. Жилийн урьдчилгаа төлбөрт 2 сарын хөнгөлөлт үзүүлнэ.

Багц, үнийн дэлгэрэнгүй →

Түгээмэл асуулт

Утсаа солиход мэдээлэл минь үлдэх үү?

Үлдэнэ. Бүх зүйл Таны хувийн архивт хадгалагддаг бөгөөд веб самбараасаа хэзээ ч харж болно.

Туслах ажилтныг минь орлох уу?

Үгүй. AI Туслах Таныг болон Танай ажилтнуудыг бэлтгэл ажлаас чөлөөлж, чадавхжуулна. Ажлын албаны 8 хүртэлх ажилтан өөрийн эрхээр нэвтэрч Таны ажлын орчинд бичиг бэлдэнэ, Та утаснаасаа батална.

Миний асуултын хариулт алдаатай байвал?

Хариулт бүрд эх сурвалжийн ишлэл дагалдана, эх баримтыг нягтлахыг үргэлж сануулна. Өндөр эрсдэлийн дүгнэлтийг хүн шалгаж байж илгээдэг.

Аль орчноор ажиллах вэ?

Үндсэн ажиллагаа гар утасны програм (iOS, Android) болон вэб хуудсанд явагдана. Мессенжер сувгаар холбогдох шаардлагыг гэрээ байгуулах үед тохиролцоно.

Төрийн нууцад хамаарах баримт илгээж болох уу?

Болохгүй. Төрийн болон албаны нууцад хамаарах баримтыг системд оруулахгүй байх сануулга, ангиллын шүүлттэй.

Гэрээ, төлбөр хэрхэн явагддаг вэ?

Ажлын албаны нэрээр нэхэмжлэхээр эсвэл QPay-ээр сар бүр төлнө. Жилээр урьдчилж төлбөл 2 сар үнэгүй.

Туршиж үзэж болох уу?

Тийм. 30 минутын демогийн дараа 2 долоо хоногийн үнэгүй туршилт өгнө, дараа нь гэрээ байгуулна.

"Төлөвлөгдсөн" статустай үйлчилгээ хэзээ нэвтрэх вэ?

Хөгжүүлэлтийн ээлжийн дагуу үе шаттайгаар нэвтэрнэ. Идэвхтэй хэрэглэгчдэд шинэ үйлчилгээ бэлэн болмогц эхэлж мэдэгдэнэ.

Гэрээгээ цуцалбал миний мэдээлэл яах вэ?

Гэрээ цуцлах үеийн мэдээллийн зохицуулалтыг гэрээнд тусгана.

Хэдэн хүн хэрэглэж болох вэ?

Нэг албанд гишүүн өөрөө болон 8 хүртэлх ажилтан нэвтэрнэ, тоо нь бүх багцад ижил. Ажилтны бүртгэлийг гэрээ байгуулах үед хийж, нэвтрэх кодыг нь бид гардуулна.

Ажилтан бүр ямар эрхтэй вэ?

Ажилтан бүр зөвлөх, төлөөлөгч, туслах, гадны зөвлөх гэсэн үүргийн аль нэгийг авч, тухайн үүргийн үндсэн эрхээр ажиллана. Санхүү, албаны бүх даалгавар харах зэрэг эрхийг гишүүн хүн тус бүрд нэмж, хасна.

Миний AI чатыг ажилтнууд харах уу?

Гишүүний AI чатыг гишүүн өөрөө болон эрх бүхий зөвлөх унших эрхтэй. Бусад ажилтан гишүүний зөвшөөрөлгүйгээр харахгүй, зөвлөхийн энэ эрхийг гишүүн хааж болно. Ажилтны AI чатыг гишүүн болон “Ажилтнуудын AI чатыг унших” эрхтэй ажилтан уншина, ажилтан чатын хуудсандаа энэ тухай сануулгыг байнга харна.

Танилцуулга үзэх хүсэлт

30 минутын танилцуулгыг Таны ажлын өрөөнд явуулна. Өмнөх өдрийн хуралдааны товчлолыг урьдчилан бэлтгэж ирнэ.